ӨНӨӨДӨР: Төр-хувийн хэвшлийн түншлэлийн хуулийн төслийн хэлэлцүүлэгтэй
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Аравдугаар сарын 24-нд болох үйл явдлын тойм:
10:00 цагт: Төрийн ордонд УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд болно.
10:00 цагт: Төрийн ордонд УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд болно.
10:00 цагт: “Туушин” зочид буудалд Төр-хувийн хэвшлийн түншлэлийн хуулийн төслийн хэлэлцүүлэг болно. Утас: 91095757
11.30 цагт:
ЗТХЯ-наас Улаанбаатар хотын эргэн тойрон дахь Товчоод буюу Төлбөр
хураах цэгүүдийг бүрэн цахимжуулсан талаар Айцын даваан дахь
Түргэний Төлбөр авах цэг дээр нээлттэй танилцуулна.
14.00-17.00 цагт “Пума империал” зочид буудалд ТББ-ууд Улаанбаатар хотын
түгжрэлийг бууруулах төсөв, хөтөлбөр, зээл тусламжийн талаарх мониторинг танилцуулж,
хэлэлцүүлэг зохион байгуулна.