Их Британийн Засгийн газар есдүгээр сард хүлээлтээс илүү их зээл авчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ankhbayar.abr@yahoo.com
2022-10-21 17:04:16

ЛОНДОН. /Zaobao/. Их Британи эдийн засаг, улс төрийн хямралтай нүүр тулгараад байгаа бөгөөд статистик мэдээллээс харахад өнгөрөгч есдүгээр сард тус улсын зээлийн хэмжээ хүлээлтээс өндөр гарсан нь төрийн санхүүгийн эмзэг байдлыг тодотгожээ.


Тус улсын Үндэсний Статистикийн газраас баасан гарагт мэдээлэхдээ, есдүгээр сарын алдагдал 20 орчим тэрбум фунт болсон нь эдийн засагчдын тооцоолж байсан 17.5 тэрбум фунтээс хол давсан байна.


Энэ онд Их Британий авах зээлийн хэмжээ 200 тэрбум фунтэд хүрч магадгүй ба энэ нь Засгийн газрын өмнөх төсвөөс хоёр дахин их хэмжээ юм.


Их Британийн шинэ Сангийн сайд Жереми Хант энэ сарын 31-ний өдөр зах зээлд итгэх итгэлийг сэргээх Засгийн газрын дунд хугацааны төлөвлөгөөг зарлахаар төлөвлөж байна.


Уг төлөвлөгөөнд зардлаа танах, татварыг нэмэгдүүлэх зэрэг ажлууд багтаж магадгүй байгаа юм.  

Холбоотой мэдээ