Өсвөрийн шатарчдын Зүүн Азийн АШТ-д оролцох тамирчдыг сонгон шалгаруулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өсвөрийн шатарчдын 2022 оны Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээн энэ оны 11 дүгээр сарын сарын 04-13-ны өдрүүдэд Тайланд улсын Бангкок хотноо зохион байгуулна.
Тус тэмцээнд Монгол Улсаас оролцох албан тоглогчийг сонгон шалгаруулах тэмцээнийг Монголын шатрын холбоо /МШХ/-ноос зохион байгуулахаар шийдвэрлэсэн.
Индонези улсын Бали хотноо үргэлжилж байгаа Өсвөрийн шатарчдын 2022 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байгаа тамирчдад сонгон шалгаруулах тэмцээнд оролцох боломжийг олгох үүднээс сонгон шалгаруулах тэмцээнийг 10 дугаар сарын 25-ны өдрөөс хойш зохион байгуулах юм байна.