ӨНӨӨДӨР: ҮСХ: 9 дүгээр сарын статистик үзүүлэлтийг танилцуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Аравдугаар сарын 17-нд болох үйл явдлын тойм:
09.00 цагт Эрүүл мэндийн “Сүхбаатар” сувилалад “Мишээл” хүүхдийн сангийн дэргэдэх мэргэжлийн эмч нарын баг 16 хүртэлх насны хүүхдүүдэд шүдний үнэ төлбөргүй оношилгоо, үзлэг хийнэ.
-УИХ дахь МАН, АН-ын бүлгүүд хуралдана.
10.30 цагт Төрийн
ордны чуулганы танхимын
үүдэнд АН-аас
УИХ-ын дарга Г.Занданшатар,
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарт албан шаардлага хүргүүлж мэдээлэл хийнэ.
11.00 цагт ҮСХ-ноос 9 дүгээр сарын нийгэм, эдийн засгийн статистик үзүүлэлтийг танилцуулна.
11.00
цагт: Хангарьд
ордонд нийслэлд
цэрэг татлагыг
зохион байгуулж буй талаар хэвлэлийн
бага хурал болно. Утас: 99830662.
12.00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д ОХУ-ын Буриад улсын Намсрайевын нэрэмжит Драмын
эрдмийн театрын аялан тоглолтын талаар
мэдээлнэ. Хэвлэлийн
бага хуралд ОХУ-ын Буриад улсын Ардын болон Гавъяат жүжигчин, нэрт найруулагч Олег Юмов, Саян Жамбалов
нар оролцоно.
18.00 цагт “Улаанбаатар”
олон улсын кино наадмын 14 удаагийн нээлт болно.