Сансрын анхны жуулчин дахин сансарт аялна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
Jargal.d@montsame.mn
2022-10-13 16:31:47

ВАШИНГТОН. /AP/. 2001 онд дэлхийн анхны сансрын жуулчин болж, Олон улсын сансрын станцад зочилсон Америкийн бизнес эрхлэгч, саятан Деннис Тито дахин сансарт аялахаар шийджээ. 


Өдгөө 82 настай Тито энэ удаад сарыг тойрох нислэгт оролцохоор төлөвлөж байгаа бөгөөд ганцаараа биш 57 настай эхнэр Акикогийн хамт, Оросын “Союз” сансрын хөлгөөр биш, харин Илон Маскийн “SpaceX” компанийн “Starship” хөлгөөр аялах гэнэ. 


Яг одоогоор товлогдоогүй байгаа нислэг нэг долоо хоног үргэлжлэх ба түүнд оролцогчид болох Титогийн гэр бүл болон бусад 10 сансрын жуулчин Сарыг дэлхийгээс харагддаггүй талаас нь 200 км-ийн зайд тойрох төлөвтэй байна. Энэ нислэгт оролцох үнэ өртгийг хараахан зарлаагүй байгаа юм. Деннис Тито 20 жилийн өмнөх нислэгт 20 сая ам.доллар зарцуулж байжээ.


Холбоотой мэдээ