АНУ-д галт зэвсэгт өртөж амиа алдсан хүний тоо дээд хэмжээнд хүрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamdavaa@montsame.gov.mn
2022-10-13 11:59:45

НЬЮ ЙОРК. /China Daily/. АНУ-д галт зэвсэгт өртөж амиа алдсан болон зэвсэг ашиглаж амиа хорлосон хүмүүсийн тоо түүхэн дээд хэмжээндээ хүрсэн тухай тус улсын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвөөс /CDC/ гаргасан тайланд дурджээ.


2020 оноос 2021 он хүртэлх хугацаанд галт зэвсэг ашиглаж амиа хорлох болон гэмт хэрэг үйлдэх  тохиолдол 8 гаруй хувиар өссөн гэж пүрэв гарагт тус төвөөс мэдээлсэн байна.


Тодруулбал, 2020 онд хүн амины хэргийн 79 хувийг, амиа хорлосон тохиолдлын 53 хувийг галт зэвсгээр үйлдсэн бол өнгөрсөн онд эдгээр хэрэг 81 хувь болон 55 хувь болж тус тус өссөн байна. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар хүн амины гэмт хэрэг нэмэгдэж байгаа нь иргэд болон цагдаа нарын хоорондын харилцаа тасарсантай холбоотой байж магадгүй гэв. 

Холбоотой мэдээ