СЭЛЭНГЭ: Ёс заншлын өргөөтэй болов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын
Улсын тэргүүний 4 дүгээр цэцэрлэг "Ёс заншлын
өргөө" байгуулсан байна.
Уг өргөө
нь монгол өв соёл, ёс заншлыг хүүхдүүдэд зааж сургахад зориулсан
бүрэн хийцтэй монгол гэр юм.
Энэхүү өргөөгөөр
дамжуулан тус цэцэрлэгийн багачууд монгол гэрийн бүтэц,
монгол ур ухаан, тоглоом наадгай, мэндлэх хүндлэх ёс зэрэг өв уламжлалаасаа суралцах аж.
Уг өргөөг барих зардлыг Сүхбаатар сумын ИТХ-ын
төсвийн тодотголоор баталж, 15 сая төгрөгийн хөрөнгөөр, аж ахуйн аргаар барьжээ.
Эл "Ёс заншлын өргөө"-г тус цэцэрлэгийн багш, ажилчид
өөрсдийн хүчээр барьж, ашиглалтад оруулсан байна.
Тус гэр нь 5 ханатай гэрийн зай талбайгаар барьсан, шалны халаалтаар халах тохилог, дулаан, өвөрмөц шийдэл бүхий өргөө болжээ.