"Монгол-Кувейтын байгаль хамгаалах төв" ТӨҮГ-ын ажилчид Кувейт улсад туршлага судална

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2022-10-07 13:06:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  "Монгол-Кувейтын байгаль хамгаалах төв" ТӨҮГ-ын захирал Х.Ерхулан Кувейт Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мухаммад Аль-Мутайритай 2022 оны 10 дугаар сарын 5-ны өдөр уулзав.

 

Уулзалтаар Монгол, Кувейтийн байгаль хамгаалах төвийн үйл ажиллагааг өргөжүүлэхээр тус төвд өвлийн хүлэмж, олон улсын стандартын шаардлага хангасан спорт заал барих тухай танилцуулан шаардлагатай хөрөнгө мөнгө, санхүүжилт дэмжлэг хүсэв.

Элчин сайд Мухаммад Аль-Мутайри тус төвийн үйл ажиллагаа сүүлийн жилүүдэд эрс сайжирч буйг онцлон бүхий л талаар дэмжин ажиллахаа илэрхийлсэн юм. Мөн тус төвийн ажилчдыг Кувейт улсад туршлага судлуулах сургалтад хамруулна гэдгийг хэлэв.

 

Ташрамд дурдахад Монгол Улсын Засгийн газар, Кувейт Улсын Засгийн газар хоорондын хүрээлэн буй орчныг хамгаалах хамтын ажиллагааны хүрээнд байгаль орчин, аялал жуулчлалын чиглэлээр судалгаа, шинжилгээ хийх, эко аялал жуулчлалыг хөгжүүлэх, мэдээлэл, сургалт, сурталчилгааны ажил зохион байгуулах чиг үүрэг бүхий "Монгол-Кувейтын байгаль хамгаалах төв" аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрыг байгуулж байв.




Холбоотой мэдээ