Э.Сумъяабазар Ташкентын дэвжээнд эхний 2 учраагаа яллаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Жүдо бөхийн 2022 оны дэлхийн аварга аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр /2022.10.06/ Узбекистаны нийслэл Ташкент хотноо эхэллээ.
Уламжлал ёсоор хөнгөн жингийн барилдаанаар эхэлж Монголын
шигшээ багаас эрэгтэйчүүдийн 60 кг-д ОУХМ
Э.Сумъяабазар эхний тойрогт Египетийн жүдоч 19 настай залуу Еүссри Сами /Youssry Samy/-тэй барилдаж, вазари үнэлгээгээр
яллаа. Түүний дараагийн учраа болох Мoроккогийн
Юнес Саддики /Saddiki
Younes/-тэй хүч үзэж мөн л вазари үнэлгээгээр давж, 3 дугаар тойрогт Тайванийн бөх Янг
Юүнь Вэй /Yang Yung Wei/-тэй барилдахаар
болов. Түүнийг хожвол хэсгийн аваргын төлөө хүч үзнэ.
Энэ жинд ОУХМ Э.Ариунболд эхний тойрогт хийлсэн бөгөөд 2 дугаар тойрогт Чехийн жүдоч Пулорабек Давид / Pulkrabek David/-тай барилдана.
Мөн энэ өдөр эмэгтэйчүүд 48 кг жингийн барилдаан болж байгаа бөгөөд ОУХМ Б.Баасанхүү, Г.Наранцэцэг нарын эхний учраанууд АНУ-ын жүдочид хүлээж байгаа.
Гэрэл зургийг Б.Чадраабал