АРХАНГАЙ: 10 суманд төмс, хүнсний ногоо хадгалах 1700 тн багтаамжтай 36 зоорь байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд Эрдэнэбулган, Ихтамир, Хангай, Батцэнгэл, Тариат, Хотонт, Эрдэнэмандал, Цэнхэр, Өлзийт суманд мах хадгалах 1560 тн багтаамжтай 23 агуулах, Өлзийт, Цэнхэр, Хотонт, Жаргалант, Эрдэнэмандал, Ихтамир, Өгийнуур, Төвшрүүлэх, Батцэнгэл, Өгийнуур суманд төмс, хүнсний ногоо хадгалах 1700 тн багтаамжтай 36 зоорь байна.
Энэ онд Эрдэнэбулган суманд Зах зээл ба бэлчээрийн удирдлага нэмэлт санхүүжилт төслөөс төмс, хүнсний ногооны механикжсан 50 тн багтаамжтай 1 зоорь, Булган сум ОНХС-гаас 40 тн хөргүүртэй агуулахыг тус тус ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Мөн Эрдэнэбулган суманд хэрэгжиж буй ИМПАКТ төслийн хүрээнд 60 тн-ын зоорийг барьж, ашиглалтад өгөхөөр ажиллаж байгаа юм.