Үндэсний дээд боловсролын тогтолцооны сууурийг тавьсан ууган их сургуулийн 80 жилийн ой тохиож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2022-10-05 12:39:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний дээд боловсролын тогтолцооны сууурийг тавьсан ууган их сургуулийн 80 жилийн ой тохиож байна.


1942 оны энэ өдөр МУИС-ийг байгуулж байсан юм. МУИС нь өнөөдөр 8 бүрэлдэхүүн сургууль, орон нутаг дахь 3 салбар сургууль, үндэсний статустай 3 хүрээлэн, 22000 гаруй суралцагч, 1200 гаруй багш, ажилтантай дэлхийн энтэй үндэсний их сургууль болон хөгжиж байна.


Монгол Улсын хөгжлийн түүчээ болсон нийгэм соёлын зүтгэлтнүүд, үндэсний оюуны сор болсон олон зуун эрдэмтэн мэргэд, улс орны удирдагчид энэ их сургуулиас төрөн гарч, үндэсний хөгжлийг төдийгүй дэлхийн хэмжээний боловсрол, шинжлэх ухааны хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсаар ирсэн билээ.

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа улс орны сорилт бэрхшээлийг шийдэх зорилго чиглэлд тэмүүлсэн дээд боловсролын тогтолцоог хөгжүүлэх, эрдмийн эрх чөлөөнд тулгуурласан, судалгаанд суурилсан их сургууль бий болгох, дэлхийн жишигт хүрсэн чадварлаг хүний нөөцийг бэлтгэх сургалтын чанарыг тогтоох бодлого, үйл ажиллагаанд МУИС нь Монголын бусад их, дээд сургуулиудыг манлайлан түүчээлэх учиртай гэж БШУЯ мэдээлэв.

Холбоотой мэдээ