Зайнаас тандан судлах технологийг Хөдөө аж ахуйн салбарт ашиглана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2022-10-04 09:26:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Зайнаас тандан судлалын Азийн 43 дахь бага хурал”-ыг ШУА-ийн байранд 10 дугаар сарын 3-5-нд зохион байгуулж байна.

 

Сансар судлал, сансрын технологийг хөгжүүлэх, зайнаас тандан судлалын сүүлийн үеийн дэвшилтэт техник, технологи болон олон улсын эрдэмтэн судлаачдын судалгааны үр дүн, бүтээлийг нийтэд танилцуулах, туршлага солилцох, тус салбарын хүний нөөцийг бэлтгэн чадавхжуулах, зорилготой тус хуралд 18 орноос 140 гаруй эрдэмтэн судлаачид 9 бүлэг сэдвийн хүрээнд эрдэм шинжилгээний өгүүллийн илтгэлүүдээ танилцуулах юм байна.


 

Цахим хөгжил, харилцаа холбоо /ЦХХХ/-ны сайд Н.Учрал тус хурлаар хэлсэн үгэндээ “Зайнаас тандан судлах арга ньаливаа улс орны нийгэм, эдийн засаг, хөдөө аж ахуй, цаг уур, уул уурхай, барилга хот төлөвлөлт. Агаарын бохирдол зэрэг олон салбарт хувь нэмрээ оруулж байна. Нүүдэлчин ард түмний хувьд бид тогтвортой хөгжлийн зорилтуудыг амжилттай хэрэгжүүлэх зорилтын хүрээнд малчдын амьдралын хэв маяг, бэлчээрийг сайжруулахад зайнаас тандан судлах технологийг ашиглахыг зорьж байна. Монгол Улсад Хөдөө аж ахуйн салбар ньэдийн засгийн гол тулгуур болж, зайнаас тандан судлах, орон зайн мэдээллийн шинжлэх ухааны хөгжлийг дэмжиж, малын бэлчээр, биомасс, цөлжилтийг судлах нь улс орны дотоод хөгжил, түүнчлэн гадаад худалдаанд хувь нэмрээ оруулах ач холбогдолтой. Улмаар манай улсын төдийгүй дэлхий дахинд тулгамдсан асуудал болоод байгаа агаарын бохирдол, хүлэмжийн хий, уур амьсгалын өөрчлөлтөд нөлөөлж буй томоохон асуудлуудыг судлахад энэ хурал чухал ач холбогдолтой” хэмээн онцолсон юм.



 

Зайнаас тандан судлалын Азийн бага хурал нь 1980 оноос хойш жил бүр тасралтгүй зохион байгуулагдаж байгаа бөгөөд 1992, 2006 онуудад Улаанбаатар хотод амжилттай болж байсан. 

Холбоотой мэдээ