ЭХЭМҮТ-ийн эмч Архангайд ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-08-19 11:08:41

Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн эх барих эмэгтэйчүүдийн эмч Д.Дондогдорж Архангай аймгийн нэгдсэн эмнэлэгт нэг сарын хугацаатайгаар томилогдон ажиллаж байна.

Архангай аймгийн эрүүл мэндийн байгууллагын удирдлага, иргэдээс гаргасан санал хүсэлтийн дагуу Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг эхчүүдэд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулах, эмч мэргэжилтнүүдийг чадавхжуулах, харилцан туршлага солилцоход дэмжлэг үзүүлнэ гэж амласан. Үүний дагуу Эх хүүхдийн эрүүл мэндийн төвийн эх барих эмэгтэйчүүдийн эмч Д.Дондогдорж  Цэцэрлэг хотод эх барих эмэгтэйчүүдийн чиглэлээр эмч мэргэжилтнүүдэд зөвлөгөө өгөхийн зэрэгцээ өөрөө гардан үйлчилгээ хийж байгаа юм. Энэ нь цаг үеэ олсон зөв шийдвэр байлаа гэж олон нийтийн зүгээс талархаж байна.

Архангай аймаг Л.Булган

Холбоотой мэдээ