ӨНӨӨДӨР: УИХ-ын намрын чуулган нээлтээ хийнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
batbold.sh@montsame.gov.mn
2022-10-03 06:42:39
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Аравдугаар сарын 3-ны өдөр болох үйл явдлууд

-8.30 цагт: Увс болон Хөвсгөл нуурыг ЮНЕСКО-д бүртгүүлсэн батламж гардуулах ёслол Кемпински Хаан палас зочид буудалд болно. Мөн Зүүн Азийн орнуудын шим мандлын нөөц газруудын сүлжээний 16 дугаар хурал болох бөгөөд 4 улсын 17 өндөр дээд хэмжээний зочид оролцоно. Утас: 85100098


-9.00 цаг: БШУЯ-нд Дэлхийн ур чадварын тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох багийг БШУ-ы сайд Л.Энх-Амгалан хүлээн авч уулзана.


-10.00 цаг: Төрийн ордонд УИХ-ын 2022 оны намрын ээлжит чуулган нээлт болно.


-УИХ дахь МАН, АН-ын бүлгийн хуралдаан болно.


-9.00-12.00 цаг. Нийслэлийн Иргэний танхимд МСНЭ-ээс зохион байгуулах Ахмад сэтгүүлчдийн анхдугаар чуулга уулзалт болно.


-11.00 цагт: Сайн дурын, авлагагүй, цусны донорын эгнээг өргөжүүлэх, цусны донорын үйлсийг сурталчлах, тэднийг алдаршуулж урамшуулах зорилго бүхий сар бүрийн 3-ны “Цусаа бэлэглэх өдөр”-ийн 91 дэх удаагийн үйл ажиллагаа Цус сэлбэлт судлалын үндэсний төвд болно.

Холбоотой мэдээ