Флоридад хар салхины улмаас 17 хүн амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2022-09-30 13:55:41

ВАШИНГТОН. /CNN/. АНУ-ын Флорида муж улсыг “Иан” хар салхи дайран өнгөрснөөс үүдэн хүчтэй аадар бороо орж, үерийн гамшиг нүүрлэсний улмаас 17 хүн амиа алдаж, олон сая оршин суугчийн цахилгаан хангамж тасалдаад байна.


Флоридагийн баруун өмнөд нутагт лхагва гаргийн үдээс хойш хөрсний гулгалт үүсгэсэн “Иан” хожим нь халуун орны шуурга болж хүч нь суларч, улмаар муж улсын төвийн болон зүүн хойд нутгаар хүчтэй аадар бороо оржээ.


Гэсэн хэдий ч пүрэв гаргийн үдэд дахин нэгдүгээр түвшний шуурга болж ширүүссэн бөгөөд баасан гарагт Өмнөд Каролина муж улсад дахин хөрсний гулгалт үүсгэж болзошгүй талаар Хар салхи судлалын үндэсний төвөөс мэдээлсэн байна.


Флоридагийн баруун өмнөд болон төвийн нутагт шуурганы улмаас 15 хүн амиа алдсан бөгөөд цаашид энэ тоо нэмэгдэж болзошгүй гэж холбогдох албаны төлөөлөгчид мэдээлжээ. Одоогоор “Иан” хар салхины улмаас амиа алдсан хүний тоо 17-д хүрчээ.


Тодруулбал, Шарлотт тойрогт найм юм уу есөн хүн амиа алдаад байгаа талаар тус тойргийн комиссар Жозеп Тисео “CNN” телевизэд мэдээлжээ. Мөн Ли тойргийн шериф таван хүн амиа алдсан бололтой байгаа талаар мэдээлсэн байна.


Үүнээс гадна пүрэв гаргийн оройн байдлаар 2.3 сая хэрэглэгчийн цахилгаан хангамж тасалдаад байгааг “PowerOutage.US” цахим хуудасны мэдээлэл харуулсан бөгөөд ундны усны зарим систем эвдэрч сүйджээ.


Ерөнхийлөгч Жо Байден пүрэв гарагт хэлсэн үгэндээ, байгалийн гамшигт үзэгдлийн улмаас амиа алдсан хүмүүсийн тоо тодорхойгүй байгаа ч Флоридагийн түүхэн дэх хамгийн олон хүний амь насыг авч одсон шуурга болж болзошгүй байгааг тэмдэглэсэн байна. 

Холбоотой мэдээ