ӨВӨРХАНГАЙ: Өсвөрийн шатарчдын багийн аварга шалгаруулах тэмцээнд Дорноговь аймаг тэргүүлэв

ОРОН НУТАГТ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2022-09-28 18:02:10

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Монгол Улсын Их Хурлын дарга асан, Гавьяат хуульч Д.Лүндээжанцангийн нэрэмжит өсвөрийн шатарчдын багийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрөгч амралтын өдрүүдэд Арвайхээр хотноо амжилттай боллоо. 


Тэмцээнд Өвөрхангай, Архангай, Баянхонгор, Дундговь, Өмнөговь, Дорноговь аймгийн 182 шатарчин өрсөлдөж, аваргаа шалгаруулсан юм. Тэмцээнд багийн дүнгээр Дорноговь аймаг, Өмнөговь аймаг, Өвөрхангай аймгийн Ирээдүй шатрын клуб” эхний гурван байр эзэллээ.

Мөн ширээний дүнгээр О.Тодмөрөн /Өмнөговь аймаг/, Г.Тэгшдүүрэнбаясгалан /Дорноговь аймаг/, Б.Бэхбат /Ирээдүй клуб/ эхний гурван байрыг эзлэсэн бол насны ангиллаар аваргуудыг шалгаруулан шагнав.


Холбоотой мэдээ