ДОРНОГОВЬ: Нийтийн эзэмшлийн зам талбайг нэмэгдүүлэв

ОРОН НУТАГТ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2022-09-28 13:46:52

Дорноговь /МОНЦАМЭ/. Сайншанд сумын ЗДТГ-аас сумын нийтийн эзэмшлийн зам талбайг нэмэгдүүлэх, тохижилт үйлчилгээг сайжруулах чиглэлээр ажил өрнүүлж байна.

Энэ удаа Халдвартын шинэ эмнэлэг болон Нэгдсэн эмнэлгийн гаднах авто зогсоолын ажлыг  "Дэлгэр баясах зам" ХХК гүйцэтгэж есдүгээр сарын 14-нд хийж дуусгажээ. Ингэснээр Сайншанд сумын нийтийн эзэмшлийн зам талбай өмнөхөөсөө дөрөв дахин нэмэгдсэн талаар албаныхан мэдээлэв.

Хүмүүс чөлөөт цагаараа гэр бүлтэйгээ амарч тухлах, залуус хүүхдүүд чөлөөт цагаа үр дүнтэй өнгөрүүлэх нь хотын иргэдийн наад захын хэрэгцээ байдаг тул цэвэр аюулгүй орчныг бүрдүүлэх, хот тохижилтыг сайжруулах ажил өрнөж байгаа юм.

Холбоотой мэдээ