Ижевск хотын сургуульд гал нээсний улмаас 9 хүн амиа алджээ

ДЭЛХИЙД | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2022-09-26 17:01:58

ИЖЕВСК. /TASS/. ОХУ-ын Бүгд Найрамдах Удмурт Улсын нийслэл Ижевск хотын нэгэн сургуульд гал нээсний улмаас есөн хүн амиа алдаж, 20 орчим хүн шархадсан байна.


Энэ хэрэг даваа гаргийн өглөө Ижевск хотын төвд, хотын захиргааны байрнаас холгүй орших 88 дугаар сургуульд гарчээ.


Урьдчилсан мэдээллээр, есөн хүний амь хохирсноос тав нь хүүхэд, хоёр нь боловсролын байгууллагын хамгаалагч, хоёр нь багш байна гэж ОХУ-ын Мөрдөн байцаах хорооны хэвлэлийн алба мэдээлсэн байна. Халдлага үйлдсэн этгээд амиа хорложээ. Одоогоор уг этгээдийн хэн болохыг тогтоогүй байгаа аж.  


Халдлагын улмаас амиа алдсан хүмүүст зориулж Удмуртад есдүгээр сарын 26-29-ны хооронд гашуудал зарлажээ. 


Сүүлийн хоёр жилд ОХУ-д сургууль дотор гал нээх хэрэг ихэссэн байна. 2020 оны тавдугаар сарын 11-нд Казань хотын  дунд сургуульд гал нээсний улмаас есөн хүн амиа алдсаны долоо нь хүүхэд байжээ. 2021 есдүгээр сарын 20-нд Пермийн улсын их сургуульд гал нээсэн хэрэг гарч, зургаан хүн амь насаа алдаж, 47 хүн шархадсан байна. 



Холбоотой мэдээ