Японы Каори Ичо 4 Олимп дараалан алтан медаль хүртлээ

Дэлхийд
dorjkhand@montsame.mn
2016-08-18 11:26:20

РИО-ДЕ-ЖАНЕЙРО. /АР/. Японы бөх Каори Ичо ганцаарчилсан төрөлд дөрвөн Олимп дараалан алтан медаль хүртсэн анхны эмэгтэй боллоо.

Өдгөө 32 настай тэрбээр Риогийн Олимпын чөлөөт бөхийн -58 кг-ийн жингийн аваргын төлөөх барилдаанд Оросын бөх Валерия Коблова-г ялан алтан медаль хүртжээ. Ингэснээр тэрбээр дөрвөн Олимп дараалан алтан медаль хүртсэн анхны эмэгтэй тамирчин боллоо. Дэлхийн 10 удаагийн аварга Ичо анх 2004 оны Афины Олимпод оролцож байжээ.

Энэ жинд Тунисын Марва Амри болон Энэтхэгийн Сакши Малик хүрэл медаль хүртсэн байна.

Г.Доржханд

Холбоотой мэдээ