ЭМЯ: Яаралтай тусламжийн баг байгуулахаар болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2022-09-26 12:18:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ДЭМБ-ын Номхон Далайн баруун бүсийн Яаралтай тусламж хариуцсан ахлах мэргэжилтнүүд болон Норвегийн яаралтай тусламжийн баг манай улсад ажиллаж байна.

Тус баг гамшгийн үед ажиллах яаралтай тусламжийн баг байгуулах чиглэлээр 3 хоногийн сургалт хийлээ. Яаралтай  тусламжийн  багийг нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал үүссэн үед өөрийн улсад төдийгүй гадаадын бусад улсад илгээн ажиллуулах хэмжээнд бэлтгэх зорилгоор байгуулж байна.

ДЭМБ олон улсын дэмжлэгээр яаралтай тусламжийн баг байгуулах эхний 5 улсын жагсаалтад Монгол Улсыг оруулжээ. Яаралтай тусламжийн баг нь эмч нараас гадна ОБЕГ аврагч нараас бүрдсэн холимог байх юм. 




Манай улс ДЭМБ-ын яаралтай тусламжийн бүсийн сургалтын төвийг Монголд байгуулах хүсэлт тавиад б
айна. ДЭМБ-аас Монголын эмч нарыг  энхийг сахиулах цэргийн багт дэлхийн олон улсад амжилттай ажиллаж байгаа туршлагыг харгалзан, цаашид сургагч багш нар болон ахих боломжтой гэж үзжээ. Мөн цаг агаарын эрс тэс уур амьсгалтай, орон нутагт олон зуун км газар очиж яаралтай тусламж үзүүлдэг чадавхтай зэрэгт үндэслэн мэргэжилтнүүдийг бэлтгэх төвийг байгуулж, монгол эмч нар сургагч багш болж сургалт хийх  давуу  талтайг мэдэгдсэн байна

Холбоотой мэдээ