АРХАНГАЙ: 30 ширхэг тарваганы тулам хураан авч устгав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2022-09-15 14:53:31
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Цахир сумын тарваган тахлын идэвхтэй голомтот нутгаас агнаад, тээвэрлэж явсан иргэн “Б“-ын 30 ширхэг тарвагыг Тариат суман дахь сум дундын Цагдаагийн тасгийн Экологийн асуудал хариуцсан байцаагч эргүүл хяналт шалгалтаар илрүүлсэн байна.
Нийт 30 ширхэг тарвагыг ЗӨСТ-д хүлээн авч анхан шатны бүртгэлд бүртгэж, Цагдаагийн экологийн асуудал хариуцсан байцаагч, БОАЖГ-ын байгаль орчны хяналтын улсын байцаагч болон байгаль хамгаалагч, ЗӨСТ-ийн тархвар судлаач эмч, биологч, ариутгагч нар хамтран энэ сарын 14-ний өдөр халдвар хамгаалал био, аюулгүй ажиллагааны зааврыг баримтлан устгажээ.
Холбоотой мэдээ