ТӨВ: Мал бүхий зочин хүлээн авах боломжтой айл өрхийг газрын зурагт тэмдэглэж эхэлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2022-09-12 14:54:47

Төв /МОНЦАМЭ/ Нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлал эрхлэгчдийг чадавхжуулах бүсчилсэн сургалт энэ сарын 9- ний өдөр Батсүмбэр суманд боллоо.

Тус сургалтыг аймгийн Засаг даргын А/347 тоот захирамжийн дагуу Хойд бүс буюу Батсүмбэр суманд зохион байгуулж,  Батсүмбэр, Борнуур сумын зочин хүлээн авдаг, авах сонирхолтой мал бүхий 26 айл хамрагдлаа. 

Уг сургалт нь аймгийн 27 сумыг 5 бүс болгон 6 дугаар сараас эхэлсэн ба сургалтад хамрагдсан мал бүхий зочин хүлээн авах боломжтой айл өрхийн судалгааг Google map-д тэмдэглэн бүртгэлжүүлж,  нийт 150 орчим айл хамрагдсан ба зөвхөн Нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлал эрхлэгчдийн газрын зургийг гаргах боломжтой болсон юм. 

Сургалтын үйл ажиллагаа нь онол, дадлага ажил, туршлага судлах гэсэн үндсэн 3 хэсгээс бүрдэх ба сургалтад хамрагдсан айл өрхүүдэд Байгаль орчин аялал жуулчлалын газраас гэрчилгээ олгож, 2023 онд Нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлал эрхлэх журам гаргах үндэс суурь болж байгаагаараа онцлогтой. 

Сургалтын багшаар аймгийн Засаг даргын дэргэдэх аялал жуулчлалын зөвлөлийн багийн гишүүд, Хустайн БЦГ-ын Баянсонгинот малчны бүлэг хамтран ажиллаж байна. 

Холбоотой мэдээ