ГОВЬ-АЛТАЙ: "Соёлын орон зай" урлаг, соёлын олон нийтийн оролцоот үйл ажиллагаа болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2022-09-12 12:48:36

Говь-Алтай /МОНЦАМЭ/. "Соёлын орон зай" үйл ажиллагааг аймгийн хэмжээнд есдүгээр сарын 10-ны өдөр аймгийн соёл, урлагийн салбарын байгуулллагууд хамтран зохион байгууллаа.

Соёл, урлагийн ажилтны 29 дэх өдрийг тохиолдуулан "Соёлын орон зай" урлаг, соёлын олон нийтийн оролцоот хөтөлбөрийн үйл ажиллагааг иргэдэд нээлттэй зохион байгуулж, салбарын байгууллагуудын ажлыг сурталчлан таниулав.

Үүний хүрээнд Алтай чуулгын гадна талбайг соёл, урлагийн байгууллагуудын нээлттэй үзүүлэг, бүтээлч үйлдвэрлэл эрхлэгчдийн бүтээлүүдээр тохижуулж, мэргэжлийн урлагийн байгууллагын уран бүтээлчдийн тоглолт, нутгийн авьяаслаг хүүхэд залуусын чөлөөт үзүүлбэрээр иргэдэд үйлчиллээ. Тухайлбал, Алтайн урчуудын үзэсгэлэн худалдаа болон Орон нутаг судлах музейн танин мэдэхүйн үзүүлгүүд болон Нийтийн номын сангаас номын үзэсгэлэн худалдаа зохион байгуулсан юм. Үүний зэрэгцээ хүүхэд, залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд чиглэсэн дугуйлан, сургалтуудын бүртгэл, Open stage хүүхэд, залуучуудын чөлөөт үзүүлбэр гэх мэт үйл ажиллагаа болов.


Холбоотой мэдээ