ӨВӨРХАНГАЙ: “Ирвэс 4х4” сонирхогчдын олон төрөлт бартаат замын тэмцээн боллоо

ФОТО МЭДЭЭ
batchimeg@montsame.mn
2022-09-06 15:32:47

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймгийн Авто спортын холбооноос “Ирвэс 4х4” сонирхогчдын олон төрөлт бартаат замын тэмцээнийг өнгөрөгч амралтын өдөр  анх удаа зохион байгууллаа.


Тэмцээнд есөн тамирчин төмөр хүлгээ бэлдэн оролцсоноос тэргүүн байрыг Ж.Доржсүрэн, дэд байрыг н.Эрдэнэжаргал, гутгаар байрыг Т.Төмөр, тусгай байрыг Б.Гомбосүрэн нар эзлэв. Тус холбооны баг тамирчид өнгөрөгч 8 дугаар сард Монголын бартаат замын авто спортын холбооноос зохион байгуулсан “Зэрлэг 4х4” улсын уралдаанд тусгай байрыг эзэлсэн байна.


Цаашид аймагтаа улсын хэмжээний бартаат замын уралдаан зохион байгуулах төлөвлөгөөтэй байгааг холбооны тэргүүн О.Азгараг хэллээ. 


Гэрэл зургийг Г.Бат-Эрдэнэ