ТӨВ: “Гэр” төслийн хүрээнд 30 өрхөд гэр олголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2022-09-06 13:31:43

Төв /МОНЦАМЭ/ Төв аймгийн Засаг даргын санаачлан хэрэгжүүлдэг “Гэр” төслийн хүрээнд өнөөдөр 22 сумын зорилтот бүлгийн 30 өрхөд гэр олголоо. Эдгээр гэрийг "Зүүнсайн" ХХК-иас 97,1 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар худалдан авсан байна. 

        Аймгийн засаг дарга Д.Мөнхбаатар хэлсэн үгэндээ “Аймаг орон нутгийнхаа хөгжил дэвшил, иргэдийнхээ ая тухтай амьдрах таатай орчныг бүрдүүлэх зорилгоор хөрөнгө оруулалтыг жилээс жилд нэмэгдүүлж, тулгамдаж буй асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэж буй ажлуудын нэг юм” гэв.



Энэхүү “Гэр” төсөл нь аймгийн Засаг даргын санаачилгаар эдийн засаг нийгмийг хөгжүүлэх, зорилтот бүлгийн иргэдийг орон байраар хангаж, иргэдийнхээ аж байдлыг дээшлүүлэх зорилгоор хэрэгжүүлээд өдгөө 4 дэх жилтэйгээ золгож байна. Энэ хугацаанд Төв аймгийн 27 сумын нийт 400 гаруй иргэнд өргөө цагаан гэр олгосон байна. 


Холбоотой мэдээ