Орхон аймаг жилд 4387 тонн мах, махан бүтээгдэхүүн хэрэглэдэг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-08-16 10:42:11
oyuka_hu@yahoo.com

Орхон аймгийн нийт хүн амын 2016 оны хүнсний хэрэгцээг Хүнс, хөдөө аж ахуйн газар тоймлон гаргаснаар 4837.5 тонн мах, махан бүтээгдэхүүн, 11706 мянган литр сүү, сүүн бүтээгдэхүүн, 7029 тонн гурил, гурилан бүтээгдэхүүн хэрэгцээтэй ажээ.

Мөн төмс 3874 тонн, хүнсний ногоо 5535 тонн, өндөг 525 тонн, 4981 тонн жимс, жимсгэнэ хэрэгцээтэй ажээ. Үүнээс мах махан бүтээгдэхүүний 57.4, сүү сүүн бүтээгдэхүүний 32.6, гурил, гурилан бүтээгдэхүүний 215.8, төмсний 64.9, хүнсний ногооны 49.6, өндөгний 4.2 хувийг орон нутаг дотооддоо үйлдвэрлэж байна.

Энэ онд Орхон аймагт хоногт 20 бод, 100 бог мал нядалж хадгалах 11 ширхэг контейнер, 30 тонн мах хадлагалах хөргүүртэй агуулах ашиглалтад орсон. Тодруулбал, “Жаргалант мах импекс” ХХК-ийн “Таван-Эрдэнэ” мах нядалгаа, ангилан савлах цех бүхий бага оврын үйлдвэр үйл ажиллагаагаа явуулж байна. Уг үйлдвэрийг дээрх компани өөрийн 680 сая төгрөгөөр ашиглалтад оруулж 15 хүнийг тогтмол ажлын байраар хангасан байна.

Б.Оюун-Эрдэнэ

Холбоотой мэдээ