АРХАНГАЙ: Дотоод хяналт, хэрэглэгчийн сэтгэл ханамжийн судалгааны системийг нэвтрүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2022-09-05 16:56:30
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс иргэд даатгуулагч, ажил олгогчдод үзүүлж буй үйлчилгээний чанарыг дээшлүүлэх зорилгоор “Дотоод хяналт, хэрэглэгчийн сэтгэл ханамжийн судалгааны систем’’- ийг нэвтрүүлэн, киоск машиныг байршуулан ажиллаж байна.
Энэхүү төхөөрөмжийг ашиглан иргэн өөрт нь үйлчилгээ үзүүлсэн төрийн албан хаагчийн үйл ажиллагааг үнэлэх боломжтой ба иргэдийн сэтгэл ханамжийн түвшнийг тодорхойлон хэлтсийн үйл ажиллагаа, үйлчилгээг сайжруулах, үйлчилгээний стандартын хэрэгжилтийг дүгнэх, байцаагч ажилтнуудын ажлын үр дүнг бодитой үнэлэх ач холбогдолтой юм.
Иргэд даатгуулагчид энэхүү төхөөрөмжийг ашиглан
-Бүрдүүлэх баримт бичгийн жагсаалтыг хэвлэж авах
-Тэтгэвэр тогтоолгоход бүрдүүлэх баримт бичиг
-Тэтгэмж тогтоолгоход бүрдүүлэх баримт бичиг
-ҮОМШӨ-ний тэтгэвэр, тэтгэмж тогтоолгоход бүрдүүлэх баримт бичиг
-Шинээр аж ахуй нэгж байгууллага бүртгүүлэхэд бүрдүүлэх баримт бичиг зэргийг авах боломжтой ажээ.
Холбоотой мэдээ