Элчин сайд Ш.Батцэцэг Аргентины ГХЯ-нд уулзалт хийв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
batbold.sh@montsame.gov.mn
2022-09-01 13:22:50
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсаас Бүгд Найрамдах Аргентин Улсад хавсран суугаа Элчин сайд Ш.Батцэцэг 2022 оны 8 дугаар сарын 30-ны өдөр тус улсын Гадаад хэрэг, олон улсын худалдаа, шашны яамны Гадаад бодлогын асуудал эрхэлсэн нарийн бичгийн дарга Клаудио Розенцвайг-тай уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй ярилцав.


Уулзалтаар талуудын хамтын ажиллагааг хөдөө аж ахуй, мал аж ахуй, худалдаа, эдийн засаг, боловсролын салбарт түлхүү хөгжүүлэх, улмаар Техникийн хамтын ажиллагааны тухай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд хөдөө аж ахуйн салбарт хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх ажлыг урагшлуулах, дээд боловсролын салбарт хамтарч ажиллах, оюутан солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэхээр тохиролцов.


Гадаад бодлогын асуудал эрхэлсэн нарийн бичгийн дарга Клаудио Розенцвайг Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсан Элчин сайд Ш.Батцэцэгт баяр хүргэж, цаашдын ажил үйлсэд нь амжилт хүслээ.

Холбоотой мэдээ