ГОВЬ-АЛТАЙ: Ерөнхий боловсролын 28 сургуульд 12200 сурагч суралцана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2022-08-31 10:36:39

Говь-Алтай /МОНЦАМЭ/. 2022-2023 оны хичээлийн жилд Говь-Алтай аймгийн Ерөнхий боловсролын 28 сургуульд 12200 сурагч суралцана. 

Тодруулбал, 2022-2023 оны хичээлийн жилд тус аймагт цэцэрлэг 31, Ерөнхий боловсролын сургууль 28, Насан туршийн боловсролын төв 1 ажиллаж, бүх нийтэд боловсрол олгохоор бэлтгэл ажлаа бүрэн хангажээ. Сургуулийн өмнөх боловсролд 4400 хүүхэд, ЕБС-д 12200 сурагч сургуульд суралцана хэмээн аймгийн БШУГ-аас мэдээлэв. Шинэ хичээлийн жилд аймгийн хэмжээнд нэгдүгээр ангид 1100 хүүхэд шинээр элсэж байгаа бол 12 дугаар ангийг 642 сурагч төгсөх аж. 

Сургуулийн өмнөх боловсролын байгууллагад 635 хүн ажиллаж байгаагийн 175 нь үндсэн багш, 147 нь туслах багш байна. Харин Ерөнхий боловсролын сургуульд 1600 хүн ажиллаж байгаагийн 840 үндсэн багш байгаа тухай холбогдох албанаас мэдээлэв.


Холбоотой мэдээ