БАЯН-ӨЛГИЙ: Засаг дарга Д.Бауыржан ТИКА-гийн зохицуулагч Эмрах Устаөмэртэй уулзлаа

ОРОН НУТАГТ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2022-08-25 15:55:03

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Засаг дарга Д.Бауыржан Бүгд Найрамдах Турк Улсын Олон улсын хамтын ажиллагаа, хөгжлийн удирдах газар /ТИКА/-ын Улаанбаатар дахь хөтөлбөрийн зохицуулагч Эмрах Устаөмэртэй уулзлаа.


Уулзалтын үеэр аймгийн Засаг дарга Д.Бауыржан ТИКА-гийн зүгээс өнгөрсөн хугацаанд тус аймгийн эрүүл мэнд, боловсролын салбарт үр дүнтэй төсөл,  хөтөлбөр хэрэгжүүлж ирсэн явдалд талархал илэрхийллээ.


Тус байгууллагын хөрөнгө оруулалтаар энэ жил Өлгий хотод хүүхдийн цэцэрлэг болон  Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын харьяа аймгийн Асрамжийн газрын шинэ барилга баригдаж байгаа. Нийтдээ 20 ортой Асрамжийн газрын барилга ирэх есдүгээр сарын эхээр ашиглалтад орох юм.     


Засаг дарга Д.Бауыржан ТИКА-тай цаашид хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх хүсэлтээ байгаагаа илэрхийлж, орон нутгийн  хөгжилд дэмжлэг туслалцаагаа үргэлжлүүлэн үзүүлэхийг хүслээ.   

Холбоотой мэдээ