Тракторын тармуур, хадуурын 94 гаруй хувийг хадлан хадахад бэлэн болгожээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2022-08-19 13:55:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд энэ оны 8 дугаар сарын 1-ний байдлаар тракторын тармуурын 94.8, тракторын хадуурын 94, дугуйт тракторын 91.7, морин тармуурын 88.6, хаман боогчийн 87.4, морин хадуурын 86.7 хувь нь хадланд ажиллахад бэлэн байна.


Техникийн бэлэн байдлын хувь өмнөх оны мөн үеийнхээс морин тармуур 2.4, морин хадуур 0.8, тракторын тармуур 0.4 нэгж хувиар багасаж, хаман боогч 2.6, тракторын хадуур 2.5 нэгж хувиар нэмэгджээ. Харин дугуйт тракторынх өөрчлөлтгүй байгааг Үндэсний статистикийн хороо мэдээлэв. 

Холбоотой мэдээ