Батсайханы Батхүү “Азийн хүүхдүүд-2022” наадмын алтан медальтан болов
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-ын Владивосток хотноо болж буй "Азийн хүүхдүүд - 2022" олон улсын спортын VII наадмын энэ өдрийн кураш бөхийн барилдааны хөвгүүдийн 60 кг-д хүчээ сорьсон Батсайханы Батхүү алтан медаль хүртлээ.
Мөн хөвгүүдийн 50 кг-д Учралын Өсөх-Ирээдүй мөнгөн медаль, охидын 57 кг-д Мөнхөөгийн Нандин-Эрдэнэ хүрэл медаль тус тус хүртлээ. Энэ удаагийн кураш бөхийн багийн дасгалжуулагчаар В.Ганболд, Б.Ганбаатар, багийн ахлагчаар Н.Ганзориг нар ажилласан юм.
"Азийн хүүхдүүд
2022" олон улсын спортын VII наадмын өмнөх өдрүүдэд Монголын баг
тамирчдаас жүдо бөхийн 46 кг-д Ш.Чилүгэн мөнгөн медаль, 50 кг-д Ч.Төгөлдөр, 70
кг-д Лхагвасүрэнгийн Амар-Энх хүрэл медаль, масрестлингийн төрлөөр 60 кг-д
Гантөмөрийн Эрдэнэхатан, 70 кг-д Одгэрэлийн Жавхлан, 80 кг-д Соёл-Эрдэнийн Заяа
нар хүрэл медаль, самбо бөхийн охидын 47 кг-д О.Нандин-Эрдэнэ, хөвгүүдийн 49
кг-д Б.Чинхүслэн нар хүрэл медалийн эзэд болсон билээ.
Энэ удаагийн наадамд
Монгол, ОХУ, Пакистан, Тайланд, Туркменистан, Армен, Афганистан, Энэтхэг, Иран,
Казахстан, Киргиз, Ливан, Узбекстан гэсэн 13 орны 1355 тамирчид ур чадвар, хурд
хүчээ сорин оролцож байгаа юм.
Ийнхүү Монголын өсвөрийн баг тамирчид энэ наадамд спортын 5 төрөлд оролцож 1 алт, 2 мөнгө, 9 хүрэл нийтдээ 12 медаль хүртэн 13 орны 21 баг тамирчдаас Монголын баг нэгдсэн дүнгээр 12 байрт шалгарлаа.
Маргааш өглөө Монгол Улсын баг тамирчид нутгийн зүг хөлгийн жолоо зална.