Автобензин Аи-92 34, дизель түлш 28 хоногийн нөөцтэй байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2022-07-22 18:31:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  УУХҮЯ-наас мэдээлснээр улсын хэмжээнд энэ 7 хоногийн байдлаар нийт 137,539 тонн шатахууны нөөцтэй байна. Үүнээс:

  • А-80 автобензин 7,925 тонн буюу 48 хоног,
  • Аи-92 автобензин 45,838 тонн буюу 34 хоног,
  • Аи-95 автобензин 5,529 тонн буюу 41 хоног,
  • Дизель түлш 77,276 тонн буюу 28 хоног,
  • Онгоцны түлш 11 хоногийн нөөцтэй байна.

Нийслэл хотын хэмжээнд нийт 62,605 тн шатахууны үлдэгдэлтэй байгаагаас А-80 автобензин 1,525 тонн, Аи-92 автобензин 25,751 тонн буюу 27 хоног, Аи-95 автобензин 3,849 тонн буюу 52 хоног, ДТ - 30,617 тонн буюу 28 хоногийн буюу хэвийн нөөцтэй байна.

Холбоотой мэдээ