Оросын тамирчин туялзуур сэлэмний ганцаарчилсан төрөлд алтан медаль хүртэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ
dorjkhand@montsame.mn
2016-08-11 14:28:57

РИО-ДЕ-ЖАНЕЙРО. /TASS/. Оросын тамирчин Инна Дериглазова “Рио-2016” зуны Олимпын наадмын туялзуур сэлэмний эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд алтан медаль хүртжээ.

Өчигдөр болсон Олимпын аваргын төлөөх тоглолтод Дериглазова Италийн тамирчин Элиза Ди Франческа-г 12:11 онооны харьцаагаар хожсон байна.

Мөн Оросын тамирчин Айда Шанаева Тунисын тамирчин Инес Боубакри-г 11:15 оноогоор хожсноор хүрэл медаль хүртжээ.

Дериглазовагийн алтан медаль нь Оросын хувьд энэ төрлөөр 1968 оноос хойш хүртсэн анхны алтан медаль гэнэ.

Одоогийн байдлаар, Оросын баг тамирчид Риогийн Олимпоос 15 медаль, тодруулбал 4 алт, 7 мөнгө болон 4 хүрэл медаль хүртээд байна.

Г.Доржханд

Холбоотой мэдээ