Х.Баттүшиг гүйлтийн бартаат замын тэмцээний Бист төрөлд аварга болжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-07-07 10:17:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНСУ-д болсон "Спартан 2022" тэмцээнд Монгол Улсыг төлөөлж хилийн цэргийн тусгай 0303 ангийн бэлтгэл офицер хошууч, хөнгөн атлетикийн мастер Х.Баттүшиг "БИСТ" төрөлд өрсөлдөж тэргүүн байрыг эзэлжээ.


"Спартан" бол дэлхийн 45 улсад зохион байгуулдаг цэргийн загвартай саадтай, тэсвэр тэвчээрийн хамгийн том тэмцээн юм. Энэ жил 12 дахь удаагаа зохион байгуулж байгаа уг тэмцээнд бүх насныхан оролцох боломжтой бөгөөд олон төрлөөр дэлхийн аваргаа шалгаруулдаг өндөр зэрэглэлийн гүйлтийн бартаат замын тэмцээн болж чадсан байна.


Бист төрөл нь уулын замаар 21 км турш 30 төрлийн саадыг туулах даалгавартай. Тэрбээр уг даалгаврыг 2 цаг 10 минутанд туулсан амжилтаар тэргүүн байрыг эзэлсэн байна. Х.Баттүшиг энэхүү тэмцээнд 2 дахь удаагаа оролцож байгаа бөгөөд эхний удаад "Супер" төрөлд IV байр эзэлж байжээ.





Холбоотой мэдээ