Төв: "Тоонот 21" тоглолт Төв аймагт

ОРОН НУТАГТ | ТӨВ
tuv@montsame.mn
2022-07-06 10:15:52

Төв /МОНЦАМЭ/ Тоонот рекордсын 21х21 төслийн хүрээнд зохион байгуулж буй аялан тоглолт 19 дэх аймагтаа буюу Төв аймагт 7 дугаар сарын 4-нд боллоо.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор хүүхдийн хүчирхийллийн эсрэг болон архи согтууруулах ундааны хор уршгийг хүүхэд залууст сурталчлан таниулж, соён гэгээрүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулах зорилгоор очсон аймаг бүрийнхээ төв талбайд тоглолтоо үнэ төлбөргүй хийж байгаа аж. Мөн “Нэгдүгээрт хүүхэд”, “Аажуу явбал аяндаа хүрнэ дээ” зэрэг улсын хэмжээнд хэрэгжиж буй томоохон арга хэмжээнүүдийг сурталчилж, энэ хүрээнд Dance chance бүжгийн хамтлагийн гишүүн болох О.Эрдэнэ-Очир, Б.Халиун нар бүх насныханд зориулсан бүжгийг зааж, хүүхдийн хүчирхийллийн эсрэг нэгдэхийг уриалж байв.

Мөн тус өдрийг Төв аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас “Хүүхэд, залуучуудын өдөрлөг” болгон зарлаж хүүхэд залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх спорт өдөрлөг, танилцуулга, урлагийн үзүүлбэрүүдийг үзүүллээ.





Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд халдвараас шалтгаалан ийм төрлийн задгай шоу, тоглолтоос хязгаарлагдмал байсан орон нугийн иргэд, үзэгчид олноороо цуглан тоглолтыг халуун дотноор хүлээн авч, мөн тэдэнд талархал илэрхийлж байлаа. 

Холбоотой мэдээ