Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яам 18 орны кибер аюулгүй байдлын хурлыг зохион байгуулж байна

ДЭЛХИЙД | УЛС ТӨР
ankhbayar.abr@yahoo.com
2022-07-05 16:21:50

СӨҮЛ. /Yonhap/. АСЕАН-ы гишүүн орнуудын Батлан хамгаалахын найман сайд нарын уулзалтын кибер аюулгүй байдлын шинжээчдийн ажлын хэсгийн наймдугаар удаагийн хурал энэ сарын 5-наас 6-ны өдрүүдэд цахим хэлбэрээр зохион байгуулагдаж байна хэмээн БНСУ-ын Батлан хамгаалах яам мэдээлэв.


Мягмар гарагт 18 орны төлөөлөгчид кибер аюул заналхийллийг хамтдаа даван туулах, кибер аюулгүй байдлын хүчийг бэхжүүлэх хамтын ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэнэ.


БНСУ энэ оны 10 дугаар сард зохион байгуулагдах ес дэх удаагийн хурлын үеэр гишүүн орнуудын дунд анх удаагаа хил дамнасан кибер аюулгүй байдлын сургуулилтыг зохион байгуулахаар төлөвлөж байна.


Тиймээс энэ удаагийн хурлаар тус сургуулилтын төлөвлөгөөг мөн хэлэлцэх аж.


Уг зөвлөлдөх механизм нь 2016 онд байгуулагдсан бөгөөд АСЕАН-ы 10 орон болон БНСУ, АНУ, БНХАУ, Япон, ОХУ, Энэтхэг, Австрали, Шинэ Зеланд зэрэг улсууд багтдаг.


Гишүүн орнууд нь кибер аюулгүй байдлын стратеги, бодлогоо хуваалцаж, олон улсын эрх зүйн анхаарал татах сэдвүүдээр хэлэлцэж, үндэстэн дамнасан сургуулилт зэрэг ажлуудыг хийнэ. 

Холбоотой мэдээ