ШИЙДВЭР: Засгийн газар Ойн агентлаг байгуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2022-07-05 13:55:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Ойн агентлаг байгуулах тухай тогтоолыг баталсан байна.


Засгийн газраас өнгөрсөн онд “Ойн судалгаа, хөгжлийн төв”-ийг татан буулгаж, Ойн агентлаг байгуулахаар шийдвэрлэж, улмаар төсвийг баталсан байна. Энэ оны зургаадугаар сард уг агентлагийг байгуулах асуудлыг УИХ-д танилцуулж, шийдвэрлүүлсэн юм. Дээрх шийдвэрийг үндэслэн өнөөдөр албан ёсоор уг агентлагийг байгуулж буй юм. Ингэснээр 6 сар гаруй хугацаанд саатаад байсан Ойн агентлаг ажиллаж эхэлж байгаа юм. Мөн 6 сар цалингүй ажилласан “Ойн судалгаа, хөгжлийн төв”-ийн 12 ажилтнуудын цалинг олгох боломж бүрдэж байгааг Энэ талаар БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ Засгийн газрын хурлын шийдвэрийг танилцуулах хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв. Тэрбээр, уг агентлагийг байгуулснаар ойн салбартай холбоотой тендрүүдийг зарлах боломж бүрдэж байгааг дурдсан юм.


Холбоотой мэдээ