"Монгол Базальт", "Крипто Үндэстэн", "УИД”-ийн ханш хамгийн их өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2022-07-04 18:45:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид 27 ХК-ийн 2,036,248 ширхэг хувьцааг 282.6 сая төгрөгөөр арилжив.


Арилжаагаар 14 ХК-ийн хувьцааны ханш дээшилж, 8 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн ханш тогтвортой байлаа. "Монгол Базальт" (MBW+9.83%), "Крипто Үндэстэн" (BUN+8.91%) болон "Улсын их дэлгүүр" (UID+7.26%) ХК-ийн ханш хамгийн өндөр өссөн бол "Тэнгэрлиг медиа групп" (TNGR-9.09%), "Ард кредит ББСБ" (ADBС-3.85%) болон "Ард Даатгал" (AIC-1.66%)-ын хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн 16,107 нэгж эрхийг 8.6 сая төгрөгөөр арилжсан бол хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас 6 ширхгийг 600 мянган төгрөгөөр, компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 111 үнэт цаасыг 11 сая төгрөгөөр тус тус арилжлаа.  

ТOП-20 индекс 1.72 хувиар өсөж, 33746.88 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 4,872,894,545,153 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.   

Өнгөрсөн 7 хоногт хамгийн идэвхитэй арилжсан болон өсөлттэй үнэт цааснууд:




Холбоотой мэдээ