"Богд банк", "Мик холдинг", "Крипто Үндэстэн" ХК-ийн ханш хамгийн их өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2022-06-28 19:21:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид 30 ХК-ийн 360,462 ширхэг хувьцааг 143.8 сая төгрөгөөр арилжив. 11 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 12 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 7 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа.  "Богд Банк" (BOGD+14.72%), "Мик холдинг" (MIK+7.14%) болон "Крипто Үндэстэн" (BUN+6.10%) ХК-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Улсын их дэлгүүр" (UID-10.60%) , "Айтүүлс" (ITLS-10.01%) болон "Түшиг Уул" (TUS-5.88%) ХК-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.




Хөрөнгө оруулалтын 2 сангийн 37,413 нэгж эрхийг 18.1 сая төгрөгөөр арилжсан бол хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас 16 ширхгийг 1.6 сая төгрөгөөр, компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 3,000 ширхэг үнэт цаасыг 299.7 сая төгрөгөөр тус тус арилжлаа. ТOП-20 индекс 2.06 хувиар буурч, 33,001.32 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 4,841,812,731,637 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.   



Холбоотой мэдээ