Олон улсын цаасан мөнгөний тэмцээнээс 20 мянган төгрөг хүрэл медаль хүртжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunzaya@montsame.mn
2016-08-09 18:55:51

Их Британи Умард Ирландын Вант Улсад байрлах “Олон улсын мөнгөний судалгааны институт”-ээс олон улсын цаасан мөнгөний тэмцээнээс Монгол Улсын 20 мянган төгрөг хүрэл медалийн гэрчилгээ хүртсэн байна.

Тодруулбал 2013 онд хэвлэсэн 20,000 төгрөгийн цаасан дэвсгэрт загвар хийц, нууцлалаараа бусад орны мөнгөн тэмдэгтүүдээс ялгарчээ. Олон улсын цаасан мөнгөний тэмцээн нь сонирхол татахуйц загвар бүхий цаасан мөнгөн тэмдэгтийг сонгон шалгаруулдгаараа онцлогтой юм.
 2006 онд Монгол Улсын мөнгөн гүйлгээний эрэлт хэрэгцээ, шаардлага болон дэвсгэртийн зохистой бүтцийг судалснаар 20,000 төгрөгийн цаасан мөнгөн тэмдэгтийн чанар, үзэмж, нууцлалыг маш өндөр түвшинд үйлдвэрлүүлж гүйлгээнд гаргасан. Дээрх тэмцээнд Сири улсын 1000 раунд  алтан медаль,
Иран улсын 10,000 риал мөнгөн медаль,Кампучи улсын 50,000 риэл  хүрэл медаль хүртжээ.

 Б.Заяа

Холбоотой мэдээ