Эмэгтэйчүүдийн D зэрэглэлийн дасгалжуулагчийн сургалт болж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-06-24 10:43:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Охид, эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийг дэмжих, эмэгтэй дасгалжуулагчдын тоог нэмэгдүүлэх зорилгоор МХБХ-ны Техникийн хэлтсээс дасгалжуулагчийн D зэрэглэлийн сургалтыг зохион байгуулж байна.

Монголын эмэгтэйчүүдийн шигшээ багийн тамирчдад зориулсан энэ удаагийн сургалт нь Төв аймагт байрлах Шигшээ багийн Бэлтгэлийн төвд 6 дугаар сарын 20-25-нд үргэлжлэх юм. Энэ удаагийн D зэрэглэлийн сургалт нь онол болон практик хослосон хэлбэрээр явагдаж байгаа аж.
Сургалтад 16 оролцогч, 2 сонсогч, нийт 18 тамирчин хамрагдсан бөгөөд Төв аймгийн өсвөрийн шигшээ багийн тамирчид практик сургалтад оролцож байна.
ОУХБХ /ФИФА/-ны Эмэгтэй шигшээ багийн өдрүүд /FIFA Days/ энэ сарын 20-28-ны өдрүүдэд тохиож байгаа энэ үед эмэгтэйчүүдэд зориулсан дасгалжуулагчийн анхан шатны D сургалт болж байгаа гэдгээрээ онцлогтой юм.


Холбоотой мэдээ