“Toyota” үйлдвэрлэлээ түр зогсоох хугацаагаа сунгана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2022-06-23 11:41:30

ТОКИО. /NHK/. Японы автомашин үйлдвэрлэгч “Toyota Motor” компани эд ангийн хомсдолын улмаас ирэх долоодугаар сард зарим үйлдвэрлэлийн шугамаа урьдчилан төлөвлөж байснаас урт хугацаагаар зогсоохоор болсноо мэдэгджээ.


Урьд нь тус компани долоодугаар сарын эхээр Япон дахь долоон үйлдвэрийнхээ шугамуудыг зургаа хүртэлх хоногоор түр зогсооно гэдгээ мэдэгдээд байсан юм. Харин лхагва гарагт Аичи муж дахь хоёр үйлдвэрийнхаа дөрвөн шугамыг 10 хоногоор түр зогсоохоо мэдээлсэн байна.


Хятад дахь нийлүүлэгчдийнх нь нэгд “COVID-19” халдвар тархсаны улмаас эд ангийн нийлүүлэлт хойшилсон тул ийнхүү шийдвэрлэжээ. Мөн “Toyota” ирэх сард дэлхий даяар үйлдвэрлэх тээврийн хэрэгслийнхээ тоог 800 мянгад хүргэсэн нь өмнөх төлөвлөгөөнөөс 50 мянгаар буурсан байна.


Шанхай хотын эрх баригчид коронавирусний хатуу хязгаарлалтуудыг зургаадугаар сарын эхээр цуцалсан боловч эдийн засгийн олон үйл ажиллагаа хэвийн горимдоо эргэн ороогүй байна. “Subaru”, Daihatsu” зэрэг Японы бусад автомашин үйлдвэрлэгч ч мөн зарим үйлдвэрлэлээ түр зогсоогоод байгаа юм. 

Холбоотой мэдээ