СЭЛЭНГЭ: Аялагчдад зориулж Хоёр элсний орчмыг тохижуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2022-06-23 08:39:43

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Аялал зугаалга, амралтын улирал эхэлж байгаа энэ цаг үед Сэлэнгэ аймгийг зорин ирэх жуулчид нэмэгдэж байна. Тэр дундаа аймгийн төв Сүхбаатар, Алтанбулаг, Шаамар сумын нутаг дэвсгэрт орших Ээж мод, Сайхны хөтөл, Хоёр элс, Ханын хөндий, Буур хээрийн тал, Гүн нуур, Хярааны гол зэрэг газар нутгуудаар хол, ойрын амрагчид байнгын явж, хөл хөдөлгөөн ид өрнөж эхэллээ.  

Энэ байдалтай холбогдуулан Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж Сүхбаатар сумаас 10-аад км-ийн зайд байрлах Хоёр элсний орчин байдалтай биечлэн танилцлаа. Тэрээр эхний ээлжинд тэнд очсон хүмүүс суугаад хоол цайгаа идчих, нар, салхинаас хамгаалсан сүүдрэвчүүдийг барьж, бие засах газартай болгох асуудлыг Алтанбулаг сум, аймгийн БОАЖГ болон холбогдох албаныханд даалгалаа. Цаашлаад тухайн орчныг улам бүр тохижуулан наад зах нь элсний волейбол тоглох боломжийг бүрдүүлэх. Улмаар байнгын хог хаягдалгүй цэвэр цэмцгэр байлгах хэрэгтэй гэдгийг ч онцоллоо.

Холбоотой мэдээ