ЭЕШ өгөхөөр ирэхдээ ямар бичиг баримт бүрдүүлэх вэ?

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
bolor@montsame.mn
2022-06-22 07:47:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. 2022 оны ЭЕШ энэ сарын 23-нд Улаанбаатар хотын цагаар 10.00 цагт Монгол улсын түүх хичээлийн шалгалтаар эхэлнэ.


ЭЕШ-д дараах бичиг баримттай ирнэ. Үүнд:


1. Иргэний үнэмлэх түүнтэй адилтгах бичиг баримт /Иргэний үнэмлэх авах насанд хүрээгүй шалгуулагчид сурч буй сургуулийн захирал эсвэл оршин сууж буй орон нутгийн засаг даргын гарын үсэг, тамгаарг баталгаажуулсан, сүүлийн 3 сарын дотор авхуулсан өнгөт цээж зурагтай лавлагааг төрсний гэрчилгээний хамт авч ирнэ/


2. Суудлын хуваарь


3. Бүрэн дунд боловсролын гэрчилгээ болон түүнээс дээш боловсрол эзэмшсэнийг гэрчлэх баримт бичиг


4. Бүртгэлийн хуудас /энэ оны төгсөгчид сурч буй сургуулийнхаа захирлаар гарын үсэг зуруулж баталгаажуулсан байх/


Холбоотой мэдээ