Хоёр сумын сургууль “Багш солилцоо” хөтөлбөр хэрэгжүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
erdenechimeg@montsame.mn
2015-10-02 16:57:07

Дархан сумын Есдүгээр сургууль нь өнгөрсөн хичээлийн жилд “Багш солилцоо” хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд “Сэтгэлгээний нүүдэл”, “Хамтдаа хөгжье” зэрэг ажлуудыг амжилттай зохион байгуулсан байна.

Тус сургууль нь “Сэтгэлгээний нүүдэл”, “Багш солилцоо” хөтөлбөрийг аймагтаа анх удаа санаачлан зохион байгуулж “Багшийн хөгжил” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд багш нарын заах арга зүйг  дээшлүүлж багаар ажиллах чадварыг сайжруулан сургалтын шинэ технологийг нэвтрүүлж өөрийгөө нээж бусдаас суралцах боломж олгох зорилгоор богино хугацаанд олныг хамруулсан.

Уг хөтөлбөрт Дархан-Уул аймгийн ЕБС-иудаас долоон сургуулийн Монгол хэлний 39 багш ажлын таван хоногт багтааж бие биеэсээ туршлага судлаж харилцан суралцах боломжийг олгосон ач холбогдолтой ажил болсон гэж багш нар нь дүгнэлээ. Эднийх зөвхөн өөрийн сургууль төдийгүй бусад сургуульд ажиллаж туршлага судлах нь багшийн хөгжилд ахиц гарах үр дүнтэй ажил болсон учир аймгийн БСГ-тай хамтарч бусад мэргэжлийн багш нарыг хамруулсан уламжлалт ажил болгон зохион байгуулахаар болжээ. Түүнчлэн энэ хөтөлбөрийн хүрээнд “Хамтдаа хөгжие” уриан дор Орхон сумын наймдугаар сургуультай хамтарч аймагтаа анх удаа долоо хоногийн хугацаанд зохион байгуулж хоёр сургуулийн нийт 20 багш оролцжээ. Хөтөлбөрт хамрагдсан 9 дүгээр сургуулийн багш нарын баг, Орхон сумын наймдугаар сургуульд бага ангийн сурагчдын дунд  “Алтан хонх”, дунд ангийн сурагчдын дунд “Би чадна”, ахлах ангийн сурагчдын дунд “Мэргэжлээ хэрхэн зөв сонгох вэ?”, “Амьдрах ухааны лекц” зэргийг зохион байгуулж багш, ажилчдын дунд “Мэдлэгийн ТҮЦ”, эцэг эхчүүдийн дунд “Ээжүүдийн өдөрлөг” зэрэг олны талархалыг хүлээсэн ажлуудыг зохиож сургуулиа сурталчилжээ.

 Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд