ӨНӨӨДӨР: “Эмэгтэйчүүд, энх тайван ба аюулгүй байдал” хурал болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2022-06-16 06:41:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Зургаадугаар сарын 16-нд болох үйл явдлын тойм:

9.30 цагт “Шангри-Ла” зочид буудалд “Эмэгтэйчүүд, энх тайван ба аюулгүй байдал” олон улсын энхийг сахиулагч эмэгтэйчүүдийн хурал болно.

10.00 цагт Төв шуудангийн 1 давхарт байрладаг "e-mongolia"-д И-Монгол академи, УБЕГ-тай хамтран иргэдэд зөвлөгөө өгөх нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулна. Утас: 94999598, 88063030

11.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд Авто тээврийн үндэсний төвийн хууль бус үйл ажиллагааны талаар “Газрын-Од” ХХК болон “Хот хоорондын тээвэр эрхлэгчдийн холбоо”-ноос хэвлэлийн хурал хийнэ.

11.00 цагт ҮСХ-ны байранд Монгол Улсын нийгэм, эдийн засгийн тоон үзүүлэлтийг танилцуулна.

11.00 цагт “Ардчиллын өргөө”-нд АН-ын 4:11 Мэдээллийн цаг болно. Утас: 91000017

11.00 цагт "Norphei Art Gallery"-д гэрэл зурагчин, СТА Б.Бат-Эрдэнийн "МОНГОЛЫН ЖҮЖИГЧИД-2022" хөрөг зургийн үзэсгэлэнгийн нээлт болно.

11.30 цагт Амгалан дулааны станцын 116МВт-ын өргөтгөлийн ажлын нээлт болно.

14.00 цагт “Meru tower”-т НҮБ-ын Хүүхдийн сан, Японы сан, ХӨСҮТ, АШУҮИС хамтран “Вакцин хийлгээд 1 жил-Алдаа, оноо, үр дүн” хэлэлцүүлэг зохион байгуулна.

16.00 цагт “Цэцэнхангай” зочид буудалд нийгмийн зүтгэлтэн шалгаруулах “Энхийн шагнал-2022” ёслол болно. Утас: 99715292

19.00 цагт Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд “Улаанбаатар” олон улсын медиа урлагийн наадам Тайвань, Монгол уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэнгээр эхэлнэ.

19.00 цагт “Хөх нар” контемпорари урлагийн төвд “Хэмнэл” уран бүтээлийн нэгдлийн “Огтлол” үзэсгэлэнгийн нээлт болно.


Төрийн ордонд

10.00 цагт УИХ-ын чуулган хуралдана.

10.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхим Хууль зүйн байнгын хорооноос Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулна.

13.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдана.


Төрийн шагналт, Ардын Жүжигчин Ц.Намсрайжавын нэрэмжит Улсын Филармонийн Симфоний найрал хөгжим үүссэний 65 жилийн ойн баярын хөтөлбөр:

16.00 цагт Халуун элгэн нутаг хөшөөнд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөнө.

17.00 цагт Монголын театрын музейд Улсын Филармонийн 50 жилийн ойд зориулсан "Хөгжмийг хүн бүрт" түүхэн гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт болно.

19.00 цагт ДБЭТ-т "Симфони найрал хөгжим 65” хүндэтгэлийн тоглолт болно.

Холбоотой мэдээ