"Волейбол чандмань" төвийн сургалтад үнэ төлбөргүй хамрагдаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2022-06-15 20:14:03

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Хүүхэд багачуудыг багаас нь спортоор хичээллүүлэх, сонирхолтой төрлөөр нь дэмжин ажиллахад ААНБ-ууд анхаарч байна. Тэдний нэг нь "Дархан-Ус суваг" ХК юм. Тухайн байгууллага нь өөрийн спорт заалыг ашиглан спортын дугуйлан хичээллүүлж байна. Тус ХК-ийн дэргэдэх "Волейбол чандмань" сургалтын төвд тухайн байгууллагын ажилтан, алба хаагчдын хүүхдүүд үнэ төлбөргүй хамрагдаж, гар бөмбөгийн спортоор хичээллэдэг ажээ.

Байгууллагын эцэг, эхийн зөвлөл, сургалтын төвийн хамтын ажиллагааны хүрээнд бага нас, өсвөр насны ангилалд нийт 40 хүүхэд хамрагддаг. Долоо хоногт дөрвөн удаа хичээллэж гар бөмбөгийн спортоор хичээллэдэг болон сонирхолтой хүүхдүүдийг хамруулж, чөлөөт цагийг нь зөв боловсон, үр дүнтэй өнгөрүүлж байна.

Холбоотой мэдээ