Сурагчдаас мөнгө нэхсэн гэх асуудлаар гомдол иржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2022-06-07 17:24:09

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өнгөрөгч 14 хоногийн хугацаанд аймгийн 70321111 шуурхай утсанд 23 асуудлаар 27 иргэн ханджээ. Мөн 813 иргэн төрийн үйлчилгээг нэг цэгээс авсан байна.

Иргэдээс тавьсан гомдлын дийлэнх нь ерөнхий боловсролын сургуулийн сурагчдаас мөнгө татсан тухай байна. Тухайлбал, Арвайхээр сумын “Мэргэд” болон 1 дүгээр сургуулиас хичээлийн шалгалтын үеэр багш нарын хоолны мөнгө гэж нэг хүүхдээс 5 мянган төгрөг татсан, 4 дүгээр сургуулийн ахлах ангиас нэг хүүхдийн 130 мянган төгрөг хурааж, зугаалгаар явахыг уриалсан, Богд сумын сургуулийн төгсөх ангиас багшдаа бэлэг авч өгөх нэрийдлээр нэг хүүхдээс 80 мянган төгрөг хураасан гэх гомдлууд иржээ.

Төрийн үйлчилгээний нэгдсэн төвөөс дээрх сургуулиудын захиргаатай холбогдож, гомдлыг уламжилсан бөгөөд мөнгө хураах явдлыг таслан зогсоосон байна. 

Холбоотой мэдээ