Юнител групп Өвөрхангай аймагт 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2022-06-07 16:06:57

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Юнител группээс Өвөрхангай аймгийг дижитал шилжилт хийхэд дэмжлэг үзүүлэх, үүрэн холбооны сүлжээний хүртээмжийг сайжруулах, шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлэхэд хамтран ажиллахаар аймгийн Засаг даргатай гэрээ байгууллаа.

Гэрээний хүрээнд 8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 23 байршилд 4G сүлжээг нэвтрүүлэх, “Юнивишн гэр хороолол” төслийн 3.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 3000 айл өрхийг шилэн кабельд холбох, аймгийн ЗДТГ болоод хэрэгжүүлэгч агентлагуудад өндөр хурдны шилэн кабелийг холбох саналыг тавилаа. Аймгийн зүгээс уг үйлчилгээг дэмжиж, дэд бүтцийн зөвшөөрөл олгоход анхаарах юм.

21 дүгээр зуун бол цахим технологийн хөгжлийн эрин үе бөгөөд Монгол Улс дэлхий нийттэй хөл нийлүүлэн алхах үүднээс “Цахим үндэстэн” болох зорилтыг дэвшүүлсэн. Хэдийгээр насанд хүрсэн иргэн бүр төрийн үйлчилгээ болон мэдээ мэдээллийг цахимаар авах хүсэл сонирхолтой байдаг ч дата буюу дэд бүтцийн асуудал тулгамддаг аж.

У асуудлыг Өвөрхангай аймгийн хэмжээнд шийдвэрлэхэд Юнител групп хамтран ажиллаж, төв суурин гарын төдийгүй багийн иргэд, хөдөөгийн малчдад 4G үйлчилгээг хүргэж ажиллана гэлээ. 

Холбоотой мэдээ